Түр хүлээнэ үү

logo

Хятад хэл сурахад тань туслах подкастууд

2022-11-10

Б.Дэлгэрэх-Уянга

1. Coffee break Chinese podcast 

Тус подкаст нь хятад хэл анхлан суралцаж байгаа хүмүүст зориулсан ба өөрсдийн туршлагаасаа үүдэн сонирхолтой яриануудыг таны түвшинд тохируулж ярьдаг. Та тус подкастыг сонсохыг хүсвэл https://coffeebreaklanguages.com/tag/cbc-season-1/?order=asc тус хаягаар зочлоорой. 

2. Mandarin Monkey podcast 

Том болон Ула нартай хамтдаа хятад хэлнээс гадна англи хэлээ ч мөн сайжруулах боломжтой. Хятад, англи хэлний бүх түвшинд зориулж хөгжилтэй байдлаар хэл сурахад тань тусалдаг.  Та тус подкастыг сонсохыг хүсвэл https://mandarinmonkey.com/mandarin-monkey-podcast/ тус хаягаар зочлоорой. 

3. Maayot podcast 

Гэгээ-д бид сонирхолтой ном зохиол уншингаа хэл сурдаг шүү дээ тэгвэл тус подкаст нь сонирхолтой түүх сонсонгоо хэлээ сайжруулах боломжийг танд олгодог. Гэгээ-дээ суралцаад давхар энэ подкастийг сонсоод бүр ч хурдан зорилгодоо хүрэх боломжтой шүү. Та тус подкастыг сонсохыг хүсвэл https://www.maayot.com тус хаягаар зочлоорой. 

4. Chinese Pod podcast 

Та анхан шатных уу? гүнзгий шатных уу? аль нь ч байсан гэсэн та тус подкастын тусламжтайгаар хэлээ сайжруулах боломжтой. Өөрт тохирох түвшингээ сонгоод л хялбар аргаар дэлхийн хаанаас ч сонсож болох юм байна шүү. Та тус подкастыг сонсохыг хүсвэл https://chinesepod.com/library/channels/?academic-levelsтус хаягаар зочлоорой. 

5. Slow Chinese podcast

Тус подкастийн хамгийн сонирхолтой нь та хятадын түүх соёлын талаар сонсонгоо л хятад хэлээ сураад мөн сайжруулаад авах боломжтойд юм. Хятадын түүх, шинэ содон мэдээ, пактуудыг цаг тухайд нь хүргэдэг үнэхээр шинэлэг подкаст байна. Та тус подкастыг сонсохыг хүсвэл https://podcasts.apple.com/us/podcast/slow-chinese-podcast тус хаягаар зочлоорой. 

 

 

 

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.